Friday, September 2, 2011

Ухаантан уу? Тэнэг үү?

Энэ бол үнэхээр гоё нийтлэл та нарт таалагдана даа.
Австралийн нэг долларын зоосон мөнгө нь хоёр долларын зоосон мөнгөнөөсөө том.Үүнийг хүүхдүүд хоорондоо ихэд гайхан ярилцдаг байжээ. Нэг өдөр хүүхдүүд жаахан ухаан муутай гэж боддог Жоноос “Том мөнгийг нь авах уу, жижгийг нь авах уу” гэж асуухад Жон “том мөнгийг нь авъя” гээд нэг долларын зоосыг нь авчээ.

Хүүхдүүд Жоныг хоёр долларын оронд нэг доллар авлаа гэж ихэд хөгжилдөн шоолж инээлдэцгээв. Дараа нь өөр нэг хүүхэд мөн ижил зүйл асуухад Жон бахи байдгаараа л нэг долларын том мөнгийг авчээ. Хүүхдүүд Жоны тэнэг сонголтыг нь харж инээлдэх гэж бүтэн жилийн турш алийг нь авахыг нь асуужээ. 

Нэг өдөр Жоны дотны хүн нь түүнд “чи чинь тэнэг юм уу, хүн болгон чиний энэ тэнэг байдлыг харж инээлдэх юм” гэхэд Жон инээмсэглэн “анх надаас асуухад нь би хоёр долларыг авсан бол бүтэн жилийн турш надаас хэн ч дахиж асуухгүй, би 1233 доллар цуглуулж чадахгүй байсан юм” гэж хариулжээ.
Админ : uB.ToPsTaR

1 comments

GoldenChance October 22, 2011 at 6:45 AM

ха ха
надаас ингэж асуусан бол би 1 долларын том зоосыг авахгүйл бсан бхдаа хөгжилтэй юм.

Post a Comment

: